Хошин урлагийн продакшнуудаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Д.Оюунтуул, А.Туяа нар нэгдэж “T&T” продакшин байгуулж байсан удаатай. Харин өдгөө жүжигчин Д.Оюунтуул хуучин төрхөмдөө буцсан гэхэд болно. Тодруулбал, “Шинэ үе” продакшндаа буцан орсон.
Тэрбээр “Хүүхэд байхдаа том хүн болохыг их яардаг байж билээ. Одоо харин хүүхэд насандаа ганцхан удаа ч болов очих юмсан гэж хааяа мөрөөддөг болжээ. Багадаа хурдан том хүн болох юмсан тэгвэл ажил хийж цалин аваад ээждээ гоё бэлэг авч өгнө гэж боддог байсан. Ер нь багадаа ажил хийх юмсан гэж их боддог байсан. Бас аав маань жолооч болохоор машин жолоодно гэж их мөрөөддөг байлаа” хэмээн бага насны мөрөөдлөө хуваалцсан ярицлага өгч байсныг энд сөхлөө.
Тэгвэл өдгөө хүүхэд насны мөрөөдлөө хэдийнээ биелүүлчихсэн жүжигчин мэргэжилтэй болсон бүсгүй багын л алаг нүдэн байжээ.