Дуучин Ука япон эмээ нарын загварыг хуулбарласан уу?!

Киви хамтлагийн гэх тодотголтой дуучин Ука сүүлийн жилүүдэд хамтлагаараа гэхээсээ илүү бие даасан уран бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж байгаа.

Түүний өнгөрсөн онд гаргасан “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуунд гардаг монгол дээл, алчуур зангидаж, нүдний хар шил зүүсэн төрхийг Ука стиль гэж хүртэл онцлон нэрлэх болсон. Тухайн үед шинэ жилээр Ука стиль их дэлгэрч, гурван настай балчраас 80 настай буурлууд хүртэл Укагийн стилийн өнгө загвартай, алчуур, нүдний шил хослуулан гоёж байв.

Гэхдээ энэ стилийг Ука анхлан санаачлаагүй нь ил боллоо. Ука стайл хэдэн жилийн өмнө Японд дэлгэрчээ. Окинава мужийн “KBG84″ нэртэй “охидын” энэ хамтлаг энэ загвараар хувцасладаг. Онцлог нь Японы энэ хамтлагт элсэх насны доод хязгаар нь 80 гэнэ. Мэдрэмжтэй Ука Японы өндөр настнуудын хувцаслалтаас санаа авч, үндэсний дээлээрээ гангарсан нь эх хувилбараас илүү сайжруулсан мэт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *