Дэлгэрмөрөн Анандад хандан:”Чамайгаа амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа би” гэж хэлж байжээ

МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн Солонгон аашт буюу Х.Ананда гэх бүсгүйтэйтэй 2 дахь амьдралаа эхлүүлсэн. Хосууд хоёр ч охинтой болсон.

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багш эмээтэй, солонгон аашт сор ээжтэй, ард олныхоо хайранд бөмбөрсөн авъяаслаг  Д.Зөөлөнсий , адтай сэргэлэн Халиука эгч нартай, алдарт дуучин аавтай, ардын багш хэл бичгийн өвөөтэй 3,150 гр Дэлгэрмөрөнгийн Лакшми охин, хөх тэнгэрийн дор Монгол газар шороог онон төрж мэндлэв ээ үүрийн 5:40 минутанд. Миний сайхан буянт, бурхан багшийн ивээлт үр минь буурал замбуу тивдээ будант Монголынхоо их өв соёлыг өөртөө тээж түмэнд түгээх оюуны их цараатай, алтан ураг минь болон өнө мөнх өрнөн дэлгэрэх болтугай. Амьдралыг минь бүтэн болгож алаг хорвоог өнгөтэй болгосон Т.Ананда минь чамайгаа би амьсгал татах мөч хүртлээ шүтэн дээдлэж амьдарна аа би” гэсэн юм.

Ингэж уран үгс урсаж байсан хосууд дахин нийлхээргүй 2 тийш болсон нь харамсалтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *