Дуучин Чулуунчимэг охинтойгоо ийнхүү бусдыг баярлуулжээ

Дуучин Чулуунчимэг эх үрсийн баярыг охинтойгоо мөн бусдыг баярлуулж өнгөрөөжээ

Тэрээр: Ээж охин 2 өчигдөр тун завгүй баярлалаа . Өглөө эртлэн босоод л гэрээсээ гарсан, бэлгүүдээ ачаад нэлээн явсаар Гачууртын эцэст байрлах Хүүхдийн асрамжийн төвд очиж 76 хүүхдийг баярлуулж хилийн чанадаас илгээсэн найзынхаа бэлгийг уламжилж мөн ая дуугаараа ч бэлгээ барисаан.

Орой нь цэнхэр дэлгэцээр Баярын Live тоглолтонд үзэгчиддээ ая дуугаа өргөөд шөнө л гэртээ ирэв кк. Уран бүтээлч хүн үргэлж л баяр бүрээр бусдыг баярлуулж явдаг нь сайхан. Одоо харин охин маань том болоод ээжтэйгээ хамтдаа уран бүтээлээ дуулаад, бусдыг баярлуулаад хамтдаа явж байх нь үнэхээр ээж хүний, дуучин хүний жаргал юм даа. Гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *