x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Ч.Уранхолбоо 50 саяар торгуулах уу?!! учир нь…

Ч.Уранхолбоо 50 саяар торгуулах уу?!! учир нь…

Сошиал од, бизнес эрхлэгч, инфлюнсер Ч.Уранхолбоо гоо сайхан, ганган шаавай гэдгээрээ олонд танигдсан од бүсгүй. Ялдам инээд, аальтай Ч.Уранхолбоо 5-50 сая төгрөөр торгуулж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Энэ талаар хуульч Б.Мэргэн “Твиттерт хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүний талаар лайвдсан тухай бичсэн байв: Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих зорилгоор Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар 3 хүртэлх насны хүүхдэд зориулсан сүү орлуулагч, нэмэгдэл бүтээгдэхүүн, угж, хөхүүл, соруул, тагтай аяга зэрэг хооллох хэрэгслийг дэмжих, сурталчлахыг хо.риглодог. Зөрчвөл иргэнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгож, олсон орлогыг хураана.

Мөн лайв болон бусад хэлбэрээр азтан шалгаруулах, сугалаа явуулах зөвшөөрөл аваагүй бол хууль бус. Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Нээлттэй байгаа мэдээллээр 20-оод компани эрх авсан байгаа бөгөөд нэг ч иргэнд өгөөгүй байна.

Байнга хууль зөрчдөг энэ мэт нөхдөдөө хариуцлага тооцохын оронд төрийн байгууллагын дарга болгож аваад хууль хэрэгжилтэд хяналт тавиулчихсан, өнөөх нь өөрийн толгой дахь бухлыг хараагүй байж бусдын толгой дахь өвсийг шүүмжлээд явж байдаг таарч дээ. гэжээ

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!