Өнчирч хоцорсон есөн дүүгээ ганцаараа өсгөхөөр зүтгэж яваа Б.Ариунболор 3 өрөө байртай боллоо. Б.Ариунболорт болон түүний дүү нарт “Ангууч” буюу Б.Баттөр, О.Мөнхжин нар хамтран хандивын аян зарлаж, гурван өрөө байртай болгохоор зорьсон билээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/06/a-4.png)
“Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/06/Untitled-5.png)
Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тэдэнд аз жаргал хүсэе.