Сонгууль дээр Цагаан Сонголт хийснээ Зарласан Хүмүүс…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүн гарч, монголчууд ирэх 6 жил төр удирдах Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг сонгов.

Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна. Тэгвэл олны танил хүмүүс “Цагаан сонголт” хийснээ олонд зарлаж, үзэл бодлоо илэрхийлээд амжив. 2020 оны их хурлын сонгуульд бие даан нэр дэвшсэн Т.Ганболд саналын хуудсан дээр үг бичиж, цахим орчинд дэлгэсэн. “Дух” Цэцэг нэрээр алдаршсан жүжигчин Б.Цэцэгийн оролцдоггүй зүйл, үзэл бодлоо илэрхийлэхгүй сэдэв гэж үгүй. Урлаг, уран бүтээл гэхээс илүү улс төрийн талаар элдвийг хүүрнэн, сошиалд идэвхтэй байдаг тэрээр цагаан сонголт хийж буйгаа мөн цахим хуудастаа нийтэлсэн.

УИХ-ын гишүүн Гончигдоржийн хүү, загвар өмсөгч Энгүүний нөхөр Г.Эрдэмхишиг цагаан сонголт хийхээ хэзээнээс зарлаж байсан. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Амьдралдаа анх удаа АН-аас өөр санал өгч үзлээ. Бурхан өршөөг” хэмээн бичиж, цагаан сонголт хийснээ онцолсон. Харин комедиан Г.Амартүвшин цагаан сонголт хийхээ эртнээс уриалж, хийсэн даруйдаа сайн сөрөг хүчин байхаа амлаад амжив.

эх сурвалж:фактньюс.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *