x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Дуучин Мино өөрийнх нь талаар цахим сайтаар тарсан худал мэдээнд дургүйцэв

Дуучин Мино өөрийнх нь талаар цахим сайтаар тарсан худал мэдээнд дургүйцэв

“Хар Сарнай” хамтлагийн С.Амармандахын дүү С.Амарбаясгалантай хамтран “Хатариш” дууг дуулан олны хараанд нэлээд өртөж байсан дуучин Мино гэх нэрээр танигдсан тэрбээр одоо нам жим амьдралыг илүүд үзэж байгаа.

Түүний хувьд Дамбын Хишигээгийн бэр болж цуутай хурим хийгээд авсан ч харамсалтай нь хосууд тус тусын замыг хөөх болсон. Хамтлагаа найз залуугаасаа болоод орхиж байсан гэх тэрээр одоогоор ганц бие. Бие даасан уран бүтээл туурвихаас өмнө  “Sound of kiss” хамтлагт дуулдаг байсныг мөн зарим уншигч мэдэх байх.

Нэгэн хэсэг шар хэвлэлээс хол хөндий байсан тэрбээр саяхан өөрийнх нь талаар гарсан мэдээлэлд нэлээд бухимдан фэйсбуук хуудсаараа тайлбар хийжээ. Түүнийг “АРЧААГҮЙ МОНГОЛ ЭРЧҮҮДТЭЙ СУУХГҮЙ ЗӨВХӨН ГАДААД ХҮНТЭЙ СУУНА ” гэсэн гарчигтай мэдээлэл тараасанд ихээхэн бухимдан энэ бол худал ташаа мэдээлэл хэмээн ярьжээ. Ямартаа ч тэрбээр ийм зүйл огт яриагүй бөгөөд би өөрөө хүүтэй эх хүн, хэзээ ч ингэж монгол эрчүүдээ муулахгүй, худал мэдээлэл тараасан хүмүүстэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!