x

Like дарж мэдээгээ үзнэ үү

П.Анужин:Олны алга ташилт, атаа хийгээд хоpсол мөн чанартаа цаг зуурынх…

П.Анужин:Олны алга ташилт, атаа хийгээд хоpсол мөн чанартаа цаг зуурынх…

Хөтлөгч, продюсер П.Анужин өөрийн төрсөн өдрөөрөө талархал илэрхийлжээ.

Тэрбээр “Хэзээ ч уулзаагүй хүмүүс мэддэг мэт цуурч, үзэж харсан мэт үзэн ядаж, үндэсний дайсан мэт гарчиглаж, өөрийгөө ч тэмтрэн нягтлам амаргүй он цагийг туулахад үнэнийг харж таних, үнэтэй үнэгүйг ялгах ухаан харин хурц болдог юм билээ. Алив үйл явдал өрнөхөд хамаг дотныхон чинь урваж гуйвбал өрөөлд гомдохоосоо өөртөө гомдох, харин үзэшгүй муу мэт цоллуулж явахад мөн чанараар тань таньсан нэг нь тунаж тэсч үлдэж байваас өөртөө мөн баярлах! Олны алга ташилт, атаа хийгээд хо.рсол мөн чанартаа цаг зуурынх.

Надаас илүү надад итгэдэг, надаас илүү намайг мэддэг яс чанартай найз нөхөд, тулх боловсролтой ижий аав, аргамж хэлхээт ах дүү, алаг жаахан үрсийн маань хайр харин амин чанартай үнэн. Шуурганд уруудаж, аадар мөндөрт цохиулж явахад энэ хайрууд байсаар, түшсээр, дэмнэсээр ирсээн! Эмэгтэй хүнийг хэлж до.ромжилж, гутаахын хязгаарыг ясаа шархиртал мэдэрч явах үед дэргэд минь зовж байхаар орхиод яваасай хэмээн шантрахад уужуу ухаан, үнэн хайраараа түшиж, намайгаа гээлгүй ирсэн хайртай ханьдаа гүн талархъя! Хорвоод мэндэлсэн өдрөө эдгээр хүмүүст гүн мэхийе! Алтран цацрах нарны эрчисээр дамжуулж асгарах хайраа илгээе! Та нар минь миний амьдрах шалтгаан, хичээх тэмүүлэл, урагшлах ухаан! Дэмнээд босгосон хайрыг тань хайраар хариулж, итгэлийг тань хичээж би амилаана аа!

Уулзаж учирч байгаагүй ч намайг дэмнэж, урмаар тэтгэж яваа олон хүн, FB найз нартаа гүн талархаж байгаагаа илэрхийлье! Хир чадлаараа гэрэл гэгээг өртөөлөн түгээх болно оо” хэмээжээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!