“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч П.Анужин нийгэмд болж буй үзэгдлийг өөрийн өнцгөөс голыг нь олон тун ч мэргэн хэлээд авдаг нэгэн. Тэрбээр болж өнгөрсөн “Эр цэргийн баяр”-ийн өдрөө тэмдэглэсэн зарим залуусыг шүүмжлээд авчээ. Энд тэндгүй л гудамж талбай орон сууцны үүдэнд со.г.т.уу гуйвж, зо.д.оон цо.хион хийж буй залуусын дүр зураглалыг хараад бүсгүй нь сэтгэл өвдсөн бололтой.
Өсвөр үеийн залуучуудтай байраа тэмдэглээд гуйвж явахтай таарсан П.Анужин хэлэхдээ “”Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа гэдэг. Эр хүний үг даацтай байх ёстойг өвгөд ийн захиж үлдээжээ! Монгол эрсийн хийморь өөдөө, үг даацтай, үйл дэлгэр байх болтугай! Гудманд жоохоон “банди” со.г.тоод уначихсан, найз охин нь татаж чангаагаад, хувцсыг нь цэвэрлээд зогсож байх юм. Охин наснаас үүрэх ачаа энэ биш! Харь! Охин насаа хүндэтгэ!” гэжээ.