17+ цувралын Цогтоо-н олонд танигдаагүй хамгийн анхны бүтэлгүй дүр

Сүүлийн үед сошиалаар хамгийн их танил болоод буй уран бүтээлч бол “17+цуврал”-ын залуу жүжигчин У.Цогтбаяр юм. Тэрбээр КУДС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан байхдаа нэлээд хэдэн кино зураг авалтын олны хэсэгт орж байсан ч төдийлөн амжилт олоогүй гэнэ.

Тэрбээр оюутан байхад дуучин Нарагийн гол дүрд тоглосон “Цахирмаа” киноны олны хэсэгт орох завшаан олджээ. Гэхдээ түүнд оноосон дүр нь зомби аж. Тэр ч дүрдээ сайн хувиран зомби нарын гол дүрийг авчээ. Харин кино дэлгэцнээ гарахад түүнийг хэн ч таниагүй гэнэ. Учир нь нүүр будалт хэт их хийсэн учир Цогтоо гэдгийг хэн таних уу дээ. Энэ мэтээр түүний хувьд оюутан ахуй насандаа олны хэсэгт хэд хэд тоглосон ч заримдаа нөгөө тоглосон хэсэг нь хасагдсан гэх мэтээр одоо бодоход хөгжилтэй тохиолдолууд их байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *