x

Like дарж мэдээгээ үзнэ үү

С.Дэлгэр: Энэ арай хэтэрнээ! Уут боов 7400 гэнэ. 1кг хонины мах 7000руу орсон шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй!

С.Дэлгэр: Энэ арай хэтэрнээ! Уут боов 7400 гэнэ. 1кг хонины мах 7000руу орсон шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй!

Тосонд хайрсан, хатуу шүд өвтгөм, онц гойд амтгүй, 625гр боорцогийг 7400 төгрөгөөр авах байсан уу? Үүний оронд 7000 төгрөгөөр хонины авах аваад идвэл дээр биш гэж үү?

Манай оюутан залуус нэг өдөрт 3-6 цаг ажиллаад 20000-25000 төгрөгийн цалин авдаг. Энэ боовыг авлаа гэж бодоход байгаа мөнгөнийх нь 3/1 нь явчих гэж үү дээ… Оюутан хүнд нэг хятад гоймон идэх нь илүү хямд тусч байгаа болохоор гоймонгоо л авч бор гэдсээ дүүргэж, ирээдүйн хорт хавдарын үүр болох нь ойлгомжтой.

Бараа материалын үнэ тэнгэрт тултлаа нэмэгдсээр байхад хэн? хаана? ямар байгууллага? хяналтандаа авах ёстой байдаг юм бэ? Уг нь төртэй улс юмсан.

Хэдий чөлөөт зах зээл ч гэсэндээ ийм аймаар дураараа байж болохгүй ээ. Дэлгүүр ороод ганц ууц боов аваад кассанд бичүүлэх гэтэл 7400 гэхэд кассчин охиныг буруу биччихлээ гэж бодоод.. үнэн үү гэж лавлатал “Үнэ нь нэмэгдсэн шүү!” гэхэд нь арынхаа хүмүүсээс ичсэндээ төлөөд л гараад ирлээ. Бид ч яахав одоохондоо ганц уут боовны мөнгө дийлэхтэйгээ л байна. Орлого багатай хүмүүс яаж шуухан амь зууж байгаа бол доо гэхээс сэтгэл өвдөөд байх юм.

Ийм өндөр үнэтэй бүтээгдэхүүн гарах үндэслэл байхгүй. Учир нь боорцогны орцонд орох түүхий эд тасалдаагүй, үнэ нь ч нэмэгдээгүй байгаа. Мөн тог, усны зардлыг төр улс нь тэглээд өгцөн байхад “ЖИН ТУУЛ”-ынхан ингэж даврахгүй шүү. Шулаачин шуналтай байлаа ч арай ингэж ард олны халаасыг суйлахгүй шүү.

С.Дэлгэр миний бие “Жин Туул”-тай заргалдана. Харин ч нэг тэмцэнэ шүү. Надтай санал нэг байгаа хэн нэгэн байвал энэ мэдээг өөрсдийг нь хартал түгээгээд өгөөрэй. Олуулаа байхад хүчтэй гэдэг шүүдээ. Яахаараа бид дуугүй, чихгүй толгой байх ёстой гэж вэ? Хэдийг хүртэл ингэж амьдрах вэ дээ… Бүүр дампууртал нь давалгаалж, ичиг ичиг болгож, ҮНИЙГ НЬ БУУЛГАЯ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!