Дуучин Б.Баярцэцэг цоо шинэ ДҮР ТӨРХӨӨР эргэн ирж ГАЙХШРУУЛЖ эхэллээ. /ФОТО МЭДЭЭ-10 зураг/

Рок попын ертөнцийн төлөөлөл болсон дуучин бүсгүй маань ойрын хэдэн жилийн хугацаанд хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж, урлаг уран сайхнаас хэсэг завсарлага авсан билээ. Цангинасан хүчтэй хоолойны эзэн түүний гадаад төрх улам л үзэсгэлэн гоо болсон буйг доорх зургуудаас харж болно. Түүний гоолиг биений нууц нь ихэд сонирхолтой юм.

Тэрээр дээрээ 2 ахтай бөгөөд багаас нь дасгал хөдөлгөөн маш сайн хийлгэдэг байсан ба дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгосон гэнэ. Бага бялчир байхаасаа л түүний бие чанга хатуу, булчинлаг, шөрмөслөг байсан гэнэ.

Мөн түүний үзэсгэлэнт төрх нь мөнхийн залуу хэвээр л… Мөнхийн ус уусан мэт залуу байгаа нь хувь хүний арчилгаа бөгөөд урлаг уран сайхантай салшгүй холбоотой бизээ. Та бүхэндээ сонордуулахад түүний цоо шинэ, гал асаасан сайхан бүтээлүүд ар араасаа төрөн гарахад бэлэн болсон гэнэ шүү. Мөн дахиад ч шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон байна.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн фото зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Дуучин Баярцэцэгийн үзэсгэлэнт зургуудаас…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *