x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Б.Цэцэг өчигдөрхөн муулаад байсан СОЁЛЫН сайдаа САЙШААН МАГТАВ…

Б.Цэцэг өчигдөрхөн муулаад байсан СОЁЛЫН сайдаа САЙШААН МАГТАВ…

Энэхүү нийгмийн дуу хоолой болсон жүжигчин, бизнес эрхлэгч, PR-чин бүсгүй Б.Цэцэг нь цахим орчин дахь хамгийн идэвхитэй гишүүн билээ. Тэрээр түс тас яриатай бөгөөд шударга үнэнийг шууд л хэлчихдэг нэгэн. Энэ нь хатуу хирнээ шударга байдаг нь авууштай байдаг.

Б.Цэцэг хэлэхдээ “Соёлын сайд байж чадахгүй бол Гацууртынхаа борлуулагч болно уу. Соёлын сайд УИХ гишүүдэд төмс ногоо тарааж пялдагнахдаа ядаж сайд гэдэг тодотголоо авчихаж бай! Тэгэж л их буян хийх гээд байгаа юм бол хоол ундгүй ядууст наад төмсөө өгж үз. Төмсөөр дутахгүй бараг идэхчгүй хүмүүст сайд гэх нэршилээр өгөхөөсөө ичээ.” хэмээн өчигдөрхөн хэлж байсан удаатай билээ.

Тэгвэл өнөөдөр Соёлын сайд Ч.Номин нь Франц улсын Парис хотод болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41-р чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Бодлогын ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ ирэх жил Монгол Улс нь ЮНЕСКО-д нэгдэн орсны 60 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрыг нээх санал тавьсан аж. Мөн ЮНЕСКО-ийн Олон улсын эх хэлний өдрийг жил бүр хамтран тэмдэглэж байх, Төрөлх хэл болон бүтээлч эдийн засгийн ЮНЕСКО-ийн тэнхимийг Монгол Улсад нээх чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцсан байна.

Үүнийг Б.Цэцэг сайшаан магтаж, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хүн аливаа зүйлийг хийхдээ алдаа, оноотой байдгийн нэг жишээ энэ юм уу даа.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!