Жүжигчин Э.Пүрэвжаргал: Бүсгүй хүн өөрийгөө гоё гэж итгэхээс өөр юу ч түүнийг илүү гоё болгодоггүй…

Эмэгтэй хүн бол тэр чигтээ гоо сайхан юм. Бурхан эрэгтэй хүнийг жаахан болхи, хэтэрхий энгийн бүтээчихсэн юм шиг санагддаг юм гэнэ лээ. Харин эмэгтэй хүнийг жинхэнэ “гараа гаргаж, сэтгэлээ шингээн”, төгс гоо сайхныг харамгүй хайрлаж бүтээсэн гэнэ. Толинд харахад бидэнд өөрийнхөө бие галбир, нүүр царай, дотоод сэтгэлээс хайрламаар зүйл заавал байдаг байна. Жишээлбэл: Харц татам алаг нүд, сэтгэл татам сайхан инээмсэглэл гэх мэт.

Ертөнцийг авардаг гоо сайхан гэгч нь цаг хугацааны эрхээр, шударга бусаар гундчихдаг болохоор цаг тутам өөртөө анхаарал халамж тавьж, тордож тойглож байх нь чухал юм.

Бүсгүй минь та өөртөө нэг л сэтгэл дундуур, өөртөө итгэх итгэлгүй байгаа юм биш биз. Ингэж сууж өөрийн амьдралын алтан цагаас хумслаад яахнав дээ. Чи л өөрийнхөө аз жаргалын төлөө зүтгэхгүй бол өөр хэн зүтгэнэ гэж. Зориг гаргаад мөрөөдлийнхөө төлөө тэмцээд үз. Үр дүн нь чамд аз жаргал инээд хөөр авчирна гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *