П.Анужин: Хамгийн мартаж болохгүй сэдэв! Үүнийг ярихаар намайг П.., Я.. гэдэг. Цаг гарган уншаарай

Сурагчдын сургуулийн үдийн хоолтой хамааралгүй аав ээж үгүй. Санаж зориод явааг маань ойлгож дэмжихийг хичээнгүйлэн хүсье ээ! Цаг гарган уншаарай та бүхэн минь.

Сурагчдын хоолны өнөөгийн дүр зургийг харуулсан мэдээ явсан, шуугисан, мартагнасан байна. Мартуулахгүй, хамгийн мартаж болохгүй сэдэв юм.

Хүүхдэд сайн хоол өгдөг болохын төлөө, хүүхдийн хоолноос ашиг хийдэг Гажиг тогтолцоо буюу түрээсийн гал тогоог өөрчлөх нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил.

Ийм зүйл ярьж бичихээр хүүхдийн гал тогоо түрээсэлж буй айлууд нийлээд дайрчихдаг юм байна лээ.Коментоор зодно, “я” “пэ” гэнэ.

Хурал дээр хоол ярьж доошоо орлоо л гэдэг. Хүүхдийн хоолноос цөм ашиг хийгээд сурсан тул сургуулийн гал тогооны түрээс авах гэж хахууль, хамаатан садан болцгоодог нь бодит байдал дээр үнэн.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд улсын 143 сургуулиас түрээсийн гал тогоотой 117 сургууль байна. Үүнийг засах эхний алхам болгож, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрыг түрээслэх,

орлогыг нийслэлийн төрийн санд төвлөрүүлэх журам гээчийг баталсан байдаг ба энэ нь хүүхдийн хоолноос ашиг ол, түүнийгээ нийслэлд хураалга гэсэн суурь гажиг байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *