Шүүгч Отгонбаярын БАХАРХАМ үйлдэл. Түүний хүүхдийг гэсэн сэтгэл мундаг юм аа.

Өнөө цаг үед хүүхдэд тоглох орон зай хомс байгааг бид бүхэн сайн мэдэж байгаа. Хоёр жил орчим гэртээ сууж тоглох, наадах нөхцөлгүй болсон хүүхдүүдийн хувьд одоо л хүссэн үедээ найз нөхөдтэйгөө тоглон наадах энх цаг ирж буй билээ.

Тэгвэл саяхан болсон сэтгэл хөдлөм мөчийг та бүхэндээ сонордуулах гэж буйдаа таатай байна. Тухайлбал Домогт ХУРД хамтлагийн гитарчин, The VOICE of Mongolia-н шүүгч дасгалжуулагч Отгонбаяр нь “Автозам дээр board-аар тоглож буй өсвөр насны хүүхдүүдийг авто аюулаас хамгаалан, өөрийн хөлөглөж явсан унаагаар бусад хурдтай явж буй машинуудын хурдыг сааруулж, бяцхан үрсэд жаахан ч болтугай тоглох талбайг бий болгосон аж”.

Шүүгч Отгонбаяр хэлэхдээ: “За хүүхдүүд тоглож л байг, араас нь явж л байя ингэж чөлөөтэй тоглож байх газар ховор юм даа” хэмээжээ.

Түүний энэхүү үйлдлийг буруутгах хэнбугай ч байхгүй бөгөөд магтан сайшаах хүмүүсийн тоо их байга юм. Цаашлаад бяцхан үрсийн тоглон наадах орон зай бүхий талбай бий болоосой хэмээн энэхүү нийтлэлээ өндөрлүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *