Б.Цэцэг: Түвшинбаяр хүн чанартай хүн яавч биш!

Саяхан болсон xapaм.caлтaй мэдээг хэн бүхэн мэдэж буй дамжиггүй билээ. Найз нөхдийн нандин сайхан харилцаа огт байгаагүй мэт, ядахнаа хүн чанар гэх ухамсар хаана байна гэлтэй зүйл болоод өнгөрсөн нь энэ.

Нийгмийн хүчтэй дуу хоолой болсон бүсгүй Б.Цэцэг нь үүн дээр хэрхэвч чимээгүй өнгөрч болохгүй гэсэн байр сууриас хандаж ийн нийтэллээ:

Түвшинбаяр хүн чанартай хүн яавч биш ээ. Толгойгоо боогоод жүжиглэж хэвтэж байхаар тоглож наадаж өссөн хар багын найзаа сахиад өвдөг сөгдөж гуйгаад өдөр бүр эмнэлгийн үүдэнд сууж байх байсан юм. Гэвч тэгээгүй. Хээв нэг гадуур зугаалж, хэрэгцээтэй мөнгө төгрөгийг нь өгсөн гээд аархаж баярхаад албатай юм шиг сэлгүүцэж байсан. Хийсэн зүйлдээ гэмшсэн бол анхнаасаа ийм зан гаргаж ухаан мэдрэлгүй мэт авирлаж айлын хүү, хүний ханийг дээд ертөнцөд хүргэчихлээ гээд өдөр шөнөгүй уучлалт гуйж гавьяа шагналаасаа татгалзаад ганданд очоод ном уншуулах байсан за. Өр зүрхнээс нь өчүүхэн ч өршөөл эрсэн байдал ажиглагдаагүй өдий хүрсэн дэг. Юу үнэн энэ үнэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *