УИХ-ын гишүүн П.Анужингийн ЭЛБЭРЭЛТ аав ээж. Түүний талархалын үгс.

П.Анужин уран яруу үгсээр олноо танигдан, өөрийн эрдэм мэдлэг боловсролын хүчээр өдий зэрэгтэй яваа хүчирхэг эмэгтэй билээ. Түүний цахим хуудас дахь гэгээлэг мэдээ бүхэнг ард олон нь сонордон уншдаг нь дамжиггүй.

Тэрээр хайрт аав ээждээ талархсан, сэтгэлийн үгсээ илэрхийлэн нийтэлжээ. Тэрээр ийн өгүүлжээ:

“Шинэ оны эхний ажлын өдөртэй аавын минь төрсөн өдөр тохиож байна. Аав минь өнөөдрийг хүртэл ажилласаар буй билээ. Оюун санаа, боловсрол мэдлэгийг үргэлж шинэчилж байхад Оюун, мэдлэг тэтгэвэрт гардаггүйг ааваасаа хардаг л юм.

Учир нь тогтолцоо, бодлогын гажуудлаас аавын минь тэтгэвэрээ тогтоолгосон байдал нь шударга бус, тэтгэвэр нь хангалтгүй, амьдралд хүрэлцээгүй байдаг.

Ажилладаг учраас амьдралаа сайн авч явдаг. “Нийгмийн даатгалын багц”-ийг хэлэлцэж байна. Тэтгэвэрийн реформыг хийх шаардлагатай юм. Гэхдээ маш олон ойлголтын зөрүүг арилгаж, олон ойлголтыг ялгаж салгах шаардлагатай юм байна лээ.

Судалгаа нотолгоо, тооцоонд суурилж ул суурьтай шийдэх ёстой. Аавдаа мэнд хүргэх гээд жаахан “далийчихлаа”. Сайхан аавдаа эрүүл энх байж, улс эх орондоо тустай олон судалгаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсье.

Их ажлынхаа хажуугаар, зээ нартайгаа үргэлж тоглож, тэднийгээ баярлуулж байдагт нь охид нь их баярладаг шүү. Аавдаа асар их хайртай” хэмээжээ.