Жүжигчин О.Дөлгөөн 2 дохь удаа K0ВИД-p өвджээ. Түүний биеийн байдал…

Жүжигчин Дөлгөөн түүний гэр бүл саяхан тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.

Америк улсад 3 жил мэргэжил дээшлүүлэн энэ жил төгссөн.Тэрээр Америкт байхдаа зуныхаа амралтуудаар U-film-н Single ladies-4, Хувьсал продакшны Тэнгэрээс буусан од кинонд тоглосон.

Шинэ жилийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн хэдий ч одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт дахин ачаалал үүсч эхэлжээ. Тухайлбал улсын эмнэлгүүдийн ор дуусч, ачаалал эрс нэмэгдсэн гэнэ.

Олон түмэнд Хөөрхөн Дөлгөөн хэмээн алдаршсан үзэсгэлэнт бүсгүй маань хоёр дахь удаагаа энэхүү байдалд оржээ. Урьд нь 2021 оны 6 сард өвдөж байсан бол энэ удаа илүү хүндээр өвдсөн гэнэ. Тэрээр хэлэхдээ:

“Эхний удаагаа бодвол цээжээр хатгуулан, амьсгалахад бэрх болж, өндөр халуурч биеийн байдал муудсан тул яах аргагүй эмнэлэг бараадлаа. Та бүхэн минь анхаарал болгоомжоо сулруулахгүйгээр, ариун цэврээ сайтар хангаарай.

Мөн эмч, сувилагч нартаа үнэхээр их баярлалаа. Биеийн байдал үнэхээр XYHД ирсэн бөгөөд одоогийн байдлаар нүд онгойгоод сайхан л болж байна” хэмээн мэдээллэсэн байна.