Р.Эмүжин: Ганц шар хүүхнээс АЙГААД үхлээ юу? За эрчүүд ээ, болгоомжтой байхгүй бол…

Би чинь нөхөртэй, дээр нь хаустай болчихсон хүн шүү дээ. Тэгсэн нөгөө миний нөхөр гээд байгаа залуу нь ингээд пост тавьчихаж дээ янз нь. Бүр хоёр өөр залуу бололтой юмаа ххэ, хоёр өөр хүний зургийг надтай наачихжээ. За эрчүүд ээ, болгоомжтой байхгүй бол та нарыг ч бас зүв зүгээр явж байхад нь үр хүүхэдтэй юутай ээтэй нь надад авчирч наагаад баллах нь байна шүү. Тийм ээ?

Би хоёр хүүтэй. Хоёулаа миний хайраас төрсөн, миний хайрын үр зулзагууд. Эр хүнд итгэж, эгэл амьдрал зохиож явсан орь залуу насны омголон гэгээн хөвгүүд минь. Хоёулаа өөр, өөрийнхөө ааваар овоглодог юм. Хорвоогийн эрчүүдэд яаж ч алдсан бай үр хүүхэддээ нэрийг нь өгөөд, үүрд өөрийн нэрээр овоглох эрх нь үлдэх ёстой гэж боддог доо.

Тус бүрийнх нь эцгээс 15-25 жилийн өмнө салсан юм, тэрнээс хойш бярыг нь байтугай барааг нь хараагүй ээ. Надад 25 жилийн турш хэвлүүлсэн 20 бүтээл байдаг, үлдэгдэлгүй зарагддаг, үсээ зулгааж араас нь явуулангаа алддаг л юм. Бүр 30-35 хувийг нь номын дэлгүүрүүдэд суутгуулдаг гээд л бод, нэлээн хэдэн хүн цалинждаг гэж итгэдэг дээ.

Хямдралтай номын худалдаанд хэзээ ч оролцож байгаагүй, хямдруулах нь байтугай үнээ нэмээд ч үлдэхгүй байгаа юмыг яахын бэ. Сэтгүүлчийнхээ хажуугаар Монголын анхны ka.зинод жил шахам ажиллаад хураасан хэдэн мянган доллароор анхны хоёр өрөө байраа авч, анхны унаа Pajero-тойгоо золгож, анхны шүлгийн номоо хэвлүүлж байлаа. Нэг өрөө байр 3.5 сая төгрөг байсан 1997-1998 он шүү дээ. Энэ тийм гайхмаар түүх юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *