Жүжигчин Цогтоо: 17ProMax бол буянтай нь инээж, бyл.xaйтай нь ичдэг төрөл жанрын цуврал

ТВ контент бүтээн үзэгч олондоо инээд хөөр, аз жаргал бэлэглэдэг Жижгээ, Цогтоо хоёрын ээлжит уран бүтээл болох 17proMax цуврал дэлгэцнээ гарсанаар сошиал орчинд “Дээмөө БээБ” хэмээх хэллэг тренд болоод буй. Тэгвэл энэхүү “БээБ” гэсэн хэллэгт жүжигчин Цогтоо өөрийн бодлоо хуваалцжээ.

Жүжигчин Цогтоо: Бээбийн талаар бодлоо хэлье. 17ProMax цуврал бол буянтай нь инээж, бул.хайтай нь ичдэг төрөл жанрын цуврал билээ. Бүх урлаг дундаас хамгийн бүр, хамгийн хамгийн ардчилсан нь хошин урлаг, комеди байдаг юм. Хүн хамгийн сайн мэддэг юман дээрээ инээдэг гэж багш маань заасан юм.

Инээхгүй харин ч эсрэгээрээ стрессдээд, уурлаад байгаа нь зүгээр л одооны цөөнх, амар хялбар аргаар амьдрах гэсэн ядсан охид бүсгүйчүүдийн яриаг зүгээр л мэдэхгүй байгаа ах эгч нар. Бээб гэдэг үгийг хэлдэг нь ичээд хэлэхгүй байх, хэлдэггүй байсан нь хөгжилдөж, хошигнож хэлж байгаа юм л даа.

Үзэх насыг нь заагаад, үзэх нь үзэг гээд төлбөртэй тавьчихаад байхад л Монголын хөгж.лийг гацаачихсан 2 болоод явчихлаа. Бид 2 нийгмийг удирдаад байгаа юм бол энийг чинь магтаал гэж ойлгоё доо. Ямар аугаа томоор бодно вэ. Цувралаасаа бид мотивац өгөх алба байхгүй. Хувь хүний хөгжлийн тухай түм буман контент, видео, кино байдаг л шүү дээ. Бид 2 өвгөн болсон ч нийгмээ ширүүн шүүмжилсэн фанк сар-казм хийсээр байна.

Амьдралд стресс хэрэггүй. Зүгээр л гоё амьдар. Аливаа юмнаас өө хайж муу муухайг эрж хайхын оронд сайн сайхныг олж харж сур л даа БЭЭБ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *