Д.Галбаяр: Хайрт минь чамдаа БАЯР ХҮРГЭЕ. Мөн найруулагч Н.Наранбаатар ахдаа БАЯРЛАЛАА.

Драмын театрын хөөрхөн Хулан хэмээн олноо анх танигдаж байсан Жүжигчин Хулангийн карьер амжилттай эхэлсэн гэдэг. Монголын алдарт найруулагч Дашхүү агсаны хүү Д.Галхүүтэй ханилан амьдраад 10 гаруй жил болж байгаа билээ.

Оюутны ширээнээс анхны ажил амьдралын гараа нь Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчингийн орон тоонд багтаж чадсан авъяаслаг жүжигчин Хулан нь олон олон жүжгийн гол ба туслах дүрийн эзэн болж чадсан юм. Үүнээс хойш найруулагч нөхрийнхөө уран бүтээлд ханцуй шамлан орсон Хулангийн хувьд дэлгэцийн уран бүтээлд илүү их хүч түрэн орж, тайзны амьдралаасаа түрдээ хөндийрсөн билээ.

Тэгвэл найруулагч Д.Галбаярын гэр бүлд сайхан үйл явдал тохиож Жүжигчин Хулан нь алтан тайзнаа эргэн ирж байгаа гэнэ. Найруулагч Галбаяр өөрийн сэтгэгдэлээс хуваалцахдаа:

Хайрт минь театрын тайзнаа дахин гарч эргэн ирэх болсонд нь баяр хүргэе. Мөн түүнийг театртаа урьсан МУУГЗ Н.Ганхуяг багш болон Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ахдаа гүнээ талархаж байна. Нэгэн цагт театраа үгүйлж,тайзаараа дутаж явсан ханийн минь нар гарч байна даа. Сайхаан сайхан…

Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан тохиосон Найруулагч, Жүжигчин Галбаяр, Хулангийн гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *