x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Авах гээхийн ухаан гаргаж ЗААВАЛ УНШААРАЙ.

Авах гээхийн ухаан гаргаж ЗААВАЛ УНШААРАЙ.

Улаанбаатар хотын өнөөгийн төрхийг тайлбарлалтгүй ойлгох нь дамжиггүй бизээ. Дэлхийд 200 гаруй улс орноос аз жаргалын индексээр 70-р байранд жагсдаг манай орны хувьд уг шалгуурыг хэрхэн хангасан нь эргэлзээтэй.

Эх орон маань хөгжил улам л до.ройтоод байгаагийн шалтгаан олон олон талтай. Гол нь бид өөрсдөө харилцаа ба хандлагаа өөрчилж байж л улсын хөгжил бий болох байх хэмээн горьдлого тээн өгүүлсэн швейцарьд 10 жил амьдарч байгаа нэгэн бүсгүйн бодлыг хуваалцъя. Бүсгүйн бодол:

Швейцарьт хаалгаар орж гарах болгонд эмэгтэй хүнд хамгийн түрүүнд зам тавьж өгнө бас эмэгтэй хүнд түрүүлж сандал тавьж өгнө. Мөн манай орны ёс заншилаас ялгаатай нь эмэгтэй хүнд түрүүлж хоол цай өгнө. Манайд эрэгтэй хүнд хоол цайны дээжээ хүртэж, эрэгтэй нь түрүүлж хаалгаар дайрч, эрэгтэй нь түрүүлж сандалд тухлан суудаг.

Энд эцэг эх нь үр хүүхэд, ач зээ нартаа та нар бидэнд ямар ч өргүй, бид хийх ёстой үүргээ л биелүүлсэн хүмүүс хэмээн ойлгуулна, манайд өнхөрөөд өгөхөд хөл хучиж, ядрахад өргөхгүй юм бол яах гэж чиний төлөө зүтгэв хэмээн тунина.

Энд тэтгэвэрт гарахыг эрх чөлөө хэмээн үзэж амьдралын хэв маягтаа шинэчлэлт хийж, хоббигоо хөгжүүлж хорвоо дэлхийгээр нэг аялна. Манайд бол амьдралын төгс.гөл мэт санаж хөзөр даалуу эргүүлсэн шиг, хүүхдийн хүүхдүүдийн хичээл сургуульд зөөх, хоол ундыг нь хийх асрагч хийнэ.

Энд мэргэжлийн чадварыг дээд зэрэгт үзэж, байж болох хамгийн дээл хэмжээгээр үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилдаг. Нэг ёсондоо дипломны гол болдог.

Энд эхлээд хөдөлмөрлөж ажил хийнэ, цалин орлоготой болно, амьдрах орон байраа бэлдэнэ, дараа нь гэрлэлт, дараа нь үр хүүхэд хэмээх дэс дарааллаар амьдрал эхлэнэ. Манайд эхлээд хүүхэд, дараа нь гэрлэхээс л аргагүйд хүрдэг, үүний дараа ажил олно, үлдсэн амьдралынхаа турш орон байртай болох гэж зүтгэнэ.

Энд барилга байгууламж, хот төлөвлөлтийг гүйцэтгэхдээ ногоон байгууламжыг нь ихэд чухалчилна, модыг нь байнга засна, манайд байсан модыг нь үндсээр нь ховхолж, зүлгийг нь цементлэнэ.

Энэ гэх мэтчилэн өөрсдийгөө гаднаас нь ажиглаад тунгаан үзэхэд иймэрхүү жижиг юм шиг хэрнээ асар том ялгаа байх юм. Энд би хөгжлийн түвшин, шашин соёлын ялгааг биш гагцхүү хүмүүсийнх нь харилцаа ба хандлага түүний ялгааг л харьцуулах гэж хичээсэн болно.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!