Нэгэн хэсэгт рок попын ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг бий болгож чадсан BX буюу Батбаатар нь удаан хугацааны турш америк улсад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн билээ. Түүний хувьд 38 насыг зооглож байгаа бөгөөд урлагаас хөндийрсөн гэлтэй жин хэмж, намба суужээ.
Идэр залуу насандаа урлаг, уран сайхан хөөж тайзны амьдралтай байсан түүний хувьд 2002-2007 онд Улаанбаатар дээд сургуульд суралцаж, “Бизнесийн удирдлага” мэргэжлээр төгссөн аж.
2022 оноос эхлэн олон нийтийн өмнө гарч ирсэн түүний хувьд цоо шинэ уран бүтээлээр сонсогч бүхэндээ бэлэг барина хэмээн найдаж байна.