Хөөрхөн Дөлгөөнөө ЦАГААН САРЫН тухай УРИАЛГА гаргалаа.

Гоо үзэсгэлэн, авьяас чадварын төгс зохицол болсон бүсгүй бол жүжигчин О.Дөлгөөн билээ. Хүүхэд наснаасаа л эхлээд уран сайхны кино, дэлгэцийн бүтээлүүдэд гол ба туслах дүр бүтээж ирсэн гэдэг.

Монгол цахим ертөнцийн хатан хаан цолыг аваад удаагүй байгаа түүний хувьд нэгэн уриалга гаргажээ. Энэ нь удахгүй болох цагаан сарын тухай бөгөөд үүнийг олон олон хүмүүс дуу нэгдэн дэмжиж байгаа аж. Тэрээр ийнхүү өгүүлжээ.

Жүжигчин О.Дөлгөөн: Монголчуудын олон зуун жилийн уламжлалт баяр болох Цагаан сарын шинийн нэгэн удахгүй болох гэж байгаатай холбогдуулж Дөлгөөнөө миний бие нэгэн уриалгыг гаргах гэсэн юм. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг хүсье. Мөн бас нэг хэлмээр байгаа зүйл нь жил бүрийн энэ үеэр бид хэрэгтэй хэрэггүй маш олон зүйлийн бэлэг бэлдэж, өөрсдийн хэдэн төгрөгөө гадагш нь гаргаж байдаг шүү дээ.

Тиймээс энэ жил мөнгөн дэвсгэртээр ахмад буурлуудтайгаа золгож, эсвэл дотооддоо үйлдвэрлэсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ сонгон бэлэглэцгээе гэж уриалмаар байна. Энэхүү уриалгыг маань хэрвээ дэмжиж байвал цааш нь түгээж өгөөрэй хэмээн олон дагагчидтай найзууд, ах эгч нараасаа хүсмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *