Нийтийн дууны салбарын хос дуучид болох Болд, Мөнгөнцэцэг нар хамтран амьдраад гурван сайхан үрсийн эцэг эх болсон бөгөөд урлаг уран сайхны ажилдаа эргэн ирээд буй.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2022/02/Screenshot-154.png)
Шинэ цаг айлчлан ирж, урин цагтай золгож буй цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан ард түмний хайртай дуучид маань ая дууны бэлэг барихын далимд ерөөлт сайхан мэндчилгээг дэвшүүллээ. Тэд өгүүлэхдээ:
Аманд нь амар мэнд бялхаж, атганд нь азын дөрвөн бэрх багтаж, айл гэрт тань инээд хөөр цалгиж, амар сайхан шинэлээрэй.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2022/02/Screenshot-155.png)