Taлий.гaaч Амбийг ЭРГЭН ДУРСАХУЙ. Түүний төрсөн өдөр тохиожээ.

Монголын тайз, дэлгэцийн бүтээлийн сор болсон жүжигчид бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх тухайн дүрээрээ хоногшдогийг нуух юун билээ. Бурханд тийм л их хэрэгтэй байсан уу гэлтэй эд хийж бүтээж буй нас дээрээ mэнгэрийн opoнд mopuлдог нь xapamcaлтай.

      Жүжигчин Амбий гэх нэрээрээ хоногшсон МУСТА Цэвэгсүрэнгийн Батхуяг нь 1969 оны 3-р сарын 27нд Дорнод аймагт төрсөн гэдэг. Түүний дүрээ мөнхөлсөн олон олон тайз, дэлгэцийн бүтээлүүд байдаг бөгөөд тоочин хүүрнэв.

1987 онд арван жилээ төгсөөд цэргийн албанд мордож, 1989 онд халагдаад Дорнод аймгийн театрт жүжигчин мэргэжлээр ажлын анхны гараа эхэлжээ. 1991 онд СУИС-ийн жүжигчний ангид орж суралцан 1995 онд төгсжээ.

1997 онд “Наран ургахыг хүлээхгүй” Хатиг Даваагийн дүрээр, 1998 онд “Бүтэлгүй нов.ш” туслах дүрээр, 1999 онд “Тэ-нэгүүдийн орон” таксины жолоочийн дүрээр, 2004 онд “Уулын Төмөр” Сэмэрийн дүрээр, 2007 онд “Аз жаргал Bad boy” туслах дүрээр, 2008 он “Боолын гэрээ” туслах дүрээр, 2009 он “Тэнгэрийн ивээл” туслах дүрээр, 2009 он “Би чамд хайртай-2” туслах дүрээр, 2010 он “Помогите нам” туслах дүрээр, 2010 он “Помогите нам-2” туслах дүрээр, 2013 он “Хувь тавилангийн ээдрээ” ОАУСК туслах дүрээр, 2013 он “Шар-талт” гол дүрээр, 2015 он “Тютю” 2015 он туслах дүрээр, “Танхай тээгч” 2015 он гол дүрээр “Содура” 2015 он туслах дүрээр кинонуудад тус тус тогложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *