ЦAA3ЫH ялmай хорuгдлын гэр бүлдээ бичсэн захидал

Ааваа, ээжээ: Маргааш намайг ЦАА3ЛAX гэж байна, миний амьдрал яагаад ийм болсныг мэдэхгүй ч өнгөрсөн амьдралын минь үйл явдлууд нэг нэгээрээ, ээлж дарааллан нүдний өмнө эргэлдэж байна…

Дөнгөж хорвоотой танилцаад удаагүй би 3 настайдаа дэндүү хурдан гүйж байгаад чулуунд бүдэрч унахад та намайг тайтгаруулахын тулд бүр чулуу өшиглөж байсансан. Би таныг тэврээд удаан уйлахад миний унасан нь чулууны буруу байсан гэж хэлэхдээ уйлуулахгүйн тулд л ятгаж байсныг би мэдээгүй байжээ.

Би 8 настай байхдаа өмссөн оймсоо өөрөө угааж сурмаар байсан ч та намайг гүйцэд сайн угаахгүй гэж бодоод угаалгаагүй. Би аяга таваг угааж сурмаар байсан ч та намайг аяга унагаад хагалчихна гэж бодоод бас мөн адил угаалгаагүйг тодхон санаж байна.

Миний нүүр тулж, давж гарч чадахгүй маш олон зүйл, а.ю.у.л байсныг би мэддэг байсан ч та намайг сургахын тулд тулгарах олон бэрх-шээлээс айж, нэг ажлаа дахин хийхийг хүсээгүй гэдгийг би мэдээгүй.

Намайг 12 настай байхад та намайг 2 дугуйлан, авьяас чадварын 3 ангид бүртгүүлсэн. Миний хичээл ч оройтож, та өөрөө ч ажлаа орой тарж маш их ядарч байсан ч та найз нөхөд, хамаатан садныхаа нүдэнд мундаг хүн болж харагдах гэж л хичээдэг байсныг чинь би огтхон ч мэдээгүй.

Би 16 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан учир та мөнгө зээлж байгаад надад төгөлдөр хуур авч өгсөн ч би нэг сар болоод уйдсан уу гэлтэй дахиж хэзээ ч тоглоогүй. Энэхүү төгөлдөр хуурын жишээн дээр ч эрх дураараа байж болох юм байна гэдгийг, та надад ойлгуулсан. Мөнгөгүй байсан ч та тэр өрөө төлөхөд 3 жил гаруй хугацааг зарцуулсан гэдгийг би мэдээгүй.

Намайг 20 настайдаа их дээд сургуульд элсэн ороход та хуульч мэргэжилтэй бол хэмээн хэлсэн. Таны төлөвлөж өгсөн тэрхүү замаар явах ёстой гэдгийг би ойлгосон. Гэвч та өөрөө хуулийн ангид орж чадаагүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд намайг ашuгласныг чинь би мэдээгүй.

Намайг 24 настай их сургуулиа төгсөх үед та нэгэн танилаасаа хүүг маань томхон компанид ажилд ороход нь туслаач гэж гуйсанг тодоос тод санаж байна. Та надад их сургуульд мундаг сайн сураагүй ч гэсэн сайн ажилд орж болдог гэдгийг ойлгуулчихсан. Та өөр хэдэн ч хүнээс үүнийг хүссэнийг би мэдэхгүй ээ. Мэдэхийг ч хүсэхгүй байна.

Та 28 настай намайг олон найз охин сольсоор байгааг анзаарсан, харсан, мэдсэн. Тэдгээр охид намайг хариуцлагагүй хэмээн шvvмжилж хаяад явдаг байсан. Та хэлэхдээ тэд л чамд тохирохгүй байгаа гэж хэлсэн. Та зөвхөн миний л зөв гэж ойлгуулж олон сохор болзоонд явуулдаг байсан.

Би 34 настайдаа болох болохгvй тоглоом тоглож хэдэн арван саяын еренд орсон. Та хэчнээн уурлаж шаналсан ч өрөө төлөхөд минь уйгагүй тусласаар ирсэн. Би юу ч хийсэн та надад тусалсаар, дэмжсээр, зөвхөн миний талд байх болно гэдгийг ойлгуулсан. Гэвч тэрхүү мөнгө таны тэтгэвэрт гарахаараа ашиглах хадгаламж байсныг би мэдсэнгүй ээ.

Намайг 36 нас хүрэхэд маань та надад туслаж чадахгүйд хүрсэн учир, би бvлэглэн дээрэm хийж, хүнuu amuнд хvpч одоо ингээд цаа3ын я.л сонсоод сууж байна, харин та хоёр минь үүний үр дүнд насаараа 3овох боллоо.

Хайрлаж нэрийдлээр та намайг ахин өсөн дэвжих боломжийг минь булааж, амьд үлдэх чадварыг минь vгvй хийж, амьдралын төлөө хариуцлага хүлээх үүргийг олгоогүй гэдгийг би ойлгохын дээдээр ойлгож, энэхэн биеийн ширхэг эд, эсэндээ тултал ухаарлаа.

Үр хүүхдээ буруу хайрлах нь хоёрын хоёр үеийг зовлонд унагадаг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Буруу хүмүүжилтэй бол эрдэм боловсрол эзэмшээд ч ямар ч нэмэргүй ба дахин засах ямар ч боломж бололцоо алга юм байна.

Та намайг өөрөө энэ тавцанруу аажим аажимаар явуулжээ. Хайрт аав минь та биеэ сайн бодоорой. Дулаахан хувцасаа өмсөж, халуун хоол унд сайн идэж байгаарай.

Би маргааш явна, негее ертөнцөд өөрөө өөрийгөө хариуцлагатайгаар авч явч чадна байх аа хэмээн итгэж найдаж байна. Үүний дараа та хүүгээ хайрлах уу эсвэл vзэн ядах уу гэдгийг би мэдэхгүй ээ. Баяртай.