ИЖИЙ МИНЬ АМГАЛАН НОЙРСДОО…

Гэр бүлээрээ урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй авьяастнууд бол МУГЖ С.Сарантуяа, МУГЖ О.Бат-Өлзий нар билээ. Тэдний хайртай хүү Б.Тамир нь Фантастик продакшны найруулагч, жүжигчин юм. Жүжигчин Сарантуяа, Бат-Өлзий нар нь мөн л адил бага залуу наснаасаа л урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн тул одоогийн оргилд хүрсэн нь гайхах юун.

Энэхүү сайхан гэр бүлд нөхөж боломгүй том гарз тохиолджээ. Тухайлбал МУГЖ С.Сарантуяагийн элбэрэлт ижий нь тэнгэрийн оронд 3аларчээ. Олон түмний хайртай ардын жүжигчин маань энэ талаар ийн хуваалцжээ.

Бид бүхний хамгийн хүндтэй хүн хайрт ээж минь хvнд өвчнuu улмаас бурханы оронд заларч гэр бүл үр хүүхэд , ач зээ ,төрөл төрөгсөд бүхэнд нөхөж барашгүй гарз тохиолоо. Ижийдээ бид эрхэлж өссөн. Эрхлүүлэх тоолондоо бие биенээ гэсэн ухааныг та л бидэнд ойлгуулсан. Ээж минь та бүлээн сүүгээ амсуулсан цагаас эхлэн энэ орчлонд “ХҮН” байхын утга учрыг та л бидэнд тунгаалагасан… Буурал ижий минь булиглах зүрхэнд минь орших аавын минь дэргэд амгалан нойрсдоо…

МУГЖ С.Сарантуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *