Б.ТАМИР: Гaшyyдлыг минь хуваалцаж буй та бүхэндээ талархлаа…

Гэр бүлээрээ тайз, дэлгэцийн уран бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулж буй авьяастнууд бол МУГЖ С.Сарантуяа, МУГЖ О.Бат-Өлзий нар билээ. Тэдний хайрт хүү Б.Тамир нь “Фантастик продакшн”-ы найруулагч, жүжигчин юм. “Фантастик продакшн” нь үүсэн байгуулагдсан цагаасаа л чанартай уран бүтээл туурвисаар буй.

Жүжигчин Сарантуяа, Бат-Өлзий нар нь мөн л адил бага залуу наснаасаа л урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн тул одоогийн оргилд хүрсэн нь гайхах юун.

Энэхүү сайхан гэр бүлд нөхөж боломгүй том гарз тохиолджээ. Тухайлбал драмын урлагын томоохон төлөөлөл болох МУГЖ С.Сарантуяагийн элбэрэлт ижий нь тэнгэрийн оронд 3аларчээ. Олон түмний хайртай ардын жүжигчин маань энэ талаар ийн хуваалцжээ.

Бид бүхний хамгийн хүндтэй хүн хайрт ээж минь хvнд өвчнuu улмаас бурханы оронд заларч гэр бүл үр хүүхэд , ач зээ ,төрөл төрөгсөд бүхэнд нөхөж барашгүй гарз тохиолоо. Ижийдээ бид эрхэлж өссөн. Эрхлүүлэх тоолондоо бие биенээ гэсэн ухааныг та л бидэнд ойлгуулсан. Буурал ижий минь булиглах зүрхэнд минь орших аавын минь дэргэд амгалан нойрсдоо…

Жүжигчин Б.Тамир нь чин сэтгэлийн үгсээ үзэглэхийн далимд олон нийтэд хандан талархсан сэтгэлээ ийн илэрхийллээ.

Хайртай эмээ минь бурхны орондоо mайван ноuрсдоо… дэндүү их санах байхдаа таныгаа … Га-шуудлыг минь хуваалцаж буй та бүхэндээ талархлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *