Дуучин Ану амаржиж 6 ХҮҮХДИЙН ээж боллоо.

Гала хамтлагийн дуучин хэмээн олноо алдаршсан бүсгүй бол Уранхолбоо юм. Урлагийн амьдралаар карьераа эхлүүлж байсан түүний хувьд бизнесийн салбарт хүч үзэж, олон нийтийн цахим орчинд нөлөө бүхий хатагтай болоод буй.

      Өөрийн маш олон ажлын хажуугаар сайн ээж, сайн хань гэдгээ үргэлж батлан харуулдаг тэрээр 5 сайхан охины ээж юм. Дуучин Ану нь халамжит ханьдаа нэгэн амлалтыг өгсөн нь “Удам залгах хүү төрүүлж өгнө” гэжээ.

      Ийнхүү бурханы бэлэг хос хоёрт маань заяагдаж 6 дахь үр нь хорвоод мэндэлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ 2022.06.09-нд шинэ хүнээ хүлээж авлаа хэмээн нийтлээд амжсан энэ ажээ.

      Дуучин бүсгүй маань өгүүлэхдээ: Сүүлийн 9 сарын хугацаанд инстаграм дээрх зураг, стори дээр жирэмсэн хордлого ихтэй яваад байгаа мөртлөө хичээгээд яваад байсан шүү. Миний хувьд утга учир дүүрэн 9 сар байлаа. Шинэ хүнээ хүлээж аваад бөөн хайр дурлал болоод байж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *