Дуучин Цэлмүүн нөхрөөсөө салаад ХЭЦҮҮ байсан тухайгаа ийн ярилаа…

Жүжигчин, Дуучин, Доктор хэмээх олон зүйлийг зэрэг цогцлоож чадсан бүсгүй бол Цэлмүүн билээ. Урлагийн салбарт хүч үзэж олонд танигдаж байсан тэрээр эрдэм номын далайд гүн гүнзгий орсон билээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд арлын Япон улсад мэргэжил дээшлүүлэн, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу карьераа үргэлжлүүлж буй. Хувийн амьдралын хувьд ганц сайхан хүүгийн ээж тэрээр супер ээж гэдгээ батлан харуулдгийг хүн бүр мэднэ.

Мөн нөхрөөсөө зайгаа барьсан тэрээр хүнд цаг мөчүүдийг туулан хамтын амьдралаа дахин эхлүүлсэн талаар цахим хаягаараа дамжуулан харуулсан юм. Энэ талаар дурсахдаа:

Бид хоёрын хувьд “Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо” л болсон байх. Тийм амар байгаагүй ээ. Юм юм л туулсан. Би их хатуу, шулуухан, түс тас, нэг шийдвэл за тэгээд дуусаа. Манай нөхөр бол их зөөлөн, тууштай. Уул шиг хүн тулдаа л давж гарсан байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *