Дуучин АМ-С нялх үрээ өлгийдөн авч, ААВ боллоо…

Охидын хамгийн сонсох дуртай дуучин бол AM-C билээ. Тэрээр хүч чадалтай хоолойгоор дуулдаггүй ч гэсэндээ өөрийн уран бүтээлээрээ дамжуулан дотоод мэдрэмжээ хуваалцдаг нь гайхалтай.

Царайлаг залуу Амараа нь гэр бүл зохиож Хулан хэмээх үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгоод амжсан гэдэг. Түүний эхнэр болох бүсгүй Central телевизийн хөтлөгч бөгөөд түүний нэвтрүүлэгийг үздэг үзэгч олон сайн мэдэх бизээ.

Залуу хосууд маань шинэ хүнээ хүлээж ядан гэр бүлийн аз жаргалтай зургаа олонд дэлгээд удаагүй байсан бөгөөд тэдний хүсэн хүлээсэн цаг мөч ирж анхны үрээ өлгийдөн авлаа. Дуучин залуугийн хувьд 2022 оны 8 сарын 11 гэдэг дахин давтагдашгүй гайхалтай цаг мөч байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *