Тоглолтын дундуур ДЭЛХИЙН ОД lil Pump-руу бүс, усны сав, мөстэй аяга ШИДЖЭЭ…

Монголд томоохон хэмжээний шоу тоглолтууд дуу дүрсний өндөр чанартайгаар, тайз дэлгэцийн зохион байгуулалт дор зохион байгуулагдаад буй. Шинэ залуу үеийн залуусын соён гэгээрэлд үнэтэй хувь нэмэр оруулж дуу хөгжмийн фестивалиуд зохион байгуулагдаж буй нь сайшаалтай.

Саяхан болсон XMF хөгжмийн шоунд уригдан ирсэн дэлхийн од lil Pump монголчуудыг 45 минутын турш доргиосон гэнэ. Өөрийн төрсөн өдрөө Монголд өнгөрүүлж, нэгэн үдшийг доргио авсан энэ цаг мөч дахин давтагдашгүй гэлтэй сайхан болж өнгөрсөн талаар зохион байгуулагч компани өгүүлсэн юм.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр дэлхийн од залууг тайзан дээр дуулж байхад үзэгчдийн талбайгаас 1 бүс, 1 усны сав, 1 мөстэй аяга гэх мэтчилэн зүйлс тайз руу шидэгдсэн аж. Энэ үед зохион байгуулагч компани, хамгаалалтын алба зэрэг холбогдох хүмүүс яаралтай арга хэмжээ авч чаджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *