Нара: Дутуу төрчихгүймсан гээд үзэж тарж байхад…

Ганц бие өрх толгойлсон ээжийн амьдралаас аз жаргал дүүрэн элэг бүтэн амьдралыг цогцлоож чадсан хөдөлмөрч бүсгүй бол Нара билээ. Энэ нийгэм дэх бүхий л зүйлсийг маш зоригтойгоор илэрхийлж чаддаг нь гайхалтай.

Тун удахгүй бяцхан үрээ өлгийдөн авах дуучин бүсгүй маань төрөх бэлтгэлээ ханган мэргэжлийн байгууллагат хандсан ажээ. Тэрээр өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа:

Эмнэлэг дүүрэн хөөрхөн цүдгэр гэдэстэй ээжүүдийн дунд нээх гоё амар тайван бас ханьтай мэдрэмж төрөөд их л сайхан юм. Гэснээс сайхан эмнэлэг сайн хамт олон бараадаад элдэв эрсдэл ард хоцорч амарч тэнхрээд сайхан байна гэж жигтэйхэн. Хүүхэд эхийн хэвлийд 1 хоног илүү байх нь төрсний дараах долоон хоногтой тэнцдэг гэж анх удаа сонсоод хүүе тэгвэл ёстой гүрийж байгаад хугацаа хүртэл нь тээнэ гээд л байж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *