Нара төрсний дараах хvндрэлээ ИНГЭЖ ХУВААЛЦЛАА…

Монголын аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлийн тоог нэгээр нэмсэн бүсгүй бол Нара билээ. Түүний амьдралын төлөөх тэмцэл нь бахархахгүй байхын аргагүй бөгөөд өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг нь гайхалтай.

Саяхан 2дахь үрээ өлгийдөн авсан нялх биетэй дуучин бүсгүй маань төрсний дараах сэтгэгдэлээ ийн хуваалцлаа.

Өнөөдрөөс л арай гэж өндийж байна. Яагаад кесарээр төрөхийг тийм амар мэтээр төсөөлж байсныг хэсэг бодов. Том хүүгээ өөрөөрөө төрүүлсэн ч гэсэн төрсний дараа оёо тавиулсны улмаас их л том даваа давж байснаа санадаг юм.


Гэтэл кесар гэдэг зүйл түүнийг хэд дахин нугалсан мэт том даваа байдаг юм байна. Эмэгтэй хүн гэдэг ч их л даваа туулах ёстой байдаг юм байна.

Тэр олон кесараар төрөөд үр хүүхдээ бойжуулж байгаа ээжүүдийг л үнэхээр хайрламаар санагдав.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр ёстой эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж сайтай ёстой нэг Эх, Нярайд ээлтэй сайхан эмнэлэг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *