73 настай эмээ 27кг хаяж залуучуудад үлгэр дуурайлал үзүүллээ-Заавал унш

Жоан Макдоналд гэх 73 настай Канадын иргэн 90кг хүртэл таргалж 22 размер өмсдөг байжээ. Жиндээ санаа зовохын хажуугаар өвдөгний яс шинээр суулгах мэс засалд орсноос хойш биеэ даан шатаар явахад хүндрэлтэй болсон гэнэ. Тиймээс охин нь гар утаснаасаа  хоолны дэглэм, дасгал сургуулилтаа хэрхэн хянах болон өдөр тутмын мэдээ уншиж байхыг зааснаас хойш эмээ эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ.

2017 оны нэгдүгээр сард тэрбээр долоо хоногт дөрвөн удаа фитнесст явж үргэлж эрүүл хооллодог болсон гэнэ.

“Би охиноороо калоригүй, өөх тосгүй, эрүүл хоолны дэглэм зохиолгож аваад түүнийгээ ягштал баримталсан” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Амьдрал эрчимтэй үргэлжилсээр, цаг хугацаа нисэн өнгөрсөөр жилийн дараа эмээ жингээ үзэхэд  63кг, 16 размер өмсдөг болсон байв.
“Энэ фитнесс аялал миний амьдралыг хөгшин наснаас аварлаа. Одоо би залуу хүүхдүүдэд үлгэр дуурайл болж, тэдэнд эрч хүч өгч чадна. Нөхөр маань энэ өөрчлөлтөд сэтгэл хангалуун байж, хүүхдүүд минь надаар бахархаж байна” гэж эмээ ярьжээ.

Эрчимтэй дасгал хийснээр эмээ цусны даралт, холестриний илүүдэл гэх мэт эрүүл мэндийн хүндрэлүүдээсээ салж чадсан бөгөөд цаашдаа ч зогсолтгүй дасгалаа хийнэ гэж байлаа.

“Яахаа мэдэхгүй байгаа хүмүүст хандаж, идэж байгаа хоолондоо нэг ч гэсэн эрүүл мэндэд тустай зүйл нэм, бас долоо хоногт ядаж нэг шинэ дасгал хий гэж зөвлөмөөр байна. Гэнэтийн гайхамшиг хүлээгээд суух хэрэггүй. Удаанаар тогтвортойгоор тэр гайхамшгаа өөрөө бүтээ” гэж Жоан эмээ зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *