x

Like дарж мэдээгээ үзнэ үү

ХОДООД тань байнга өвддөг бол үүнийг найруулж уугаад нам эдгээ

ХОДООД тань байнга өвддөг бол үүнийг найруулж уугаад нам эдгээ

Сүүлийн үед баталгаагүй хоол хүнс, шарсан хуурсан бүтээгдэхүүнээс болж Монголчууд бидний ходоод шархлах болсон билээ. Өнөөдөр бид ходоод шархтай болсон үед илрэх шинж тэмдэгүүдийг хүргэхээс гадна, хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрсэн бол хэрхэн гэрийн нөхцөлд эм, тариа хэрэглэхгүйгээр эмчлэх ардын эмчилгээний жорыг танилцуулж байна.

ТАВАН САЛАА, СӨД ӨВСНИЙ ХОСЛОЛ

Хэрхэн эмчлэх вэ?

Ходоод тань ойр ойрхон өвддөг бол, дараах аргыг ашиглан бүрэн эмчлээрэй. 

  • Ойролцоох эмийн сангаас 2 уут таван салаа, 1 уут сөд өвс авна.
  • 2 литр усанд нэг уут Таван салаагаa бүгдийг хийгээд, дээр нь нэг уут Сөд өвсний талыг нь хольж хийгээд, 1 литр болтол буцалгана. Ингээд буцалж бэлэн болсон хандаа саванд шүүж аваарай.
  • Бэлтгэсэн хандаа өглөө өлөн элгэн /өдөр, орой ууж болно/ дэрээ нэг аяга усанд 2 том хоолны халбагыг хийж, найруулаад ууж заншаарай. Эхлээд гашуун, эвгүй амттай санагдах боловч яваандаа дасч, үүнээс өөр амттай цай байхгүй мэт болно.
  • Ийм байдлаар уусаар бэлтгэсэн ханд тань дуусвал, үлдсэн нэг уут таван салаагаа, тал уут сөд өвстэйгээ дахин 2 литр усанд хольж хийгээд хандалж, 1 литр хандаа бэлтгэж авна. Үүнийг дээрх зааврын дагуу уух юм.
  • Ингээд нийт хоёр литр хандыг ууж дууссаны дараа ходоод тань дахиж хэзээ ч өвдөхгүйгээр барахгүй ходоодны шархыг эмчлэх болно.

Ходоодны шархтай болж байгааг илтгэх шинжүүд

1.Хоол идсэний дараа гэдэс өвдөх

Хоол идсэний дараа ходоод, гэдсээр хатгуулж өвдөх бөгөөд энэхүү өвдөлт ойролцоогоор 1-2 цаг орчим үргэлжилдэг байна. 

2Өлсөх үед ходоод өвдөх

Ямар нэгэн байдлаар өлсөх үед ходоод хатгуулж өвддөг. Заавал юм идэж байж өвдөлт аажимдаа намддаг ажээ.

3Цээж хорсох

Ходоодны шархтай болсон үед ходоод их хэмжээний шүүс ялгаруулдаг бөгөөд энэ нь цээж хорсож өвдөхөд хүргэдэг байна. 

4Хий огиулах

Хий огиулахад олон шалтгаан байдаг ч гэлээ, хамгийн түгээмэл нь ходоодны шарх юм. Ямар ч зүйл идэж, уусан бөөлжих гэж байгаа мэт мэдрэмж төрөх нь бий.

5Ходоод хийгээр дүүрэх

Ходоодны шарх туссан үед их хэмжээний хүчил ялгарч, хоол боловсруулах эрхтний тогтолцоог доголдуулдаг байна. Ингэснээр хоол удаан шингэж, улмаар ходоод хийгээр дүүрдэг ажээ.

6Бөөлжих

Бөөлжих нь ходоодны шархтай болсныг илтгэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг билээ.

7Өтгөн хатах

Өтгөн хатах нь ходоодны шархтай болмогц буюу эхэн үед илрэх шинж тэмдэг юм. Тиймээс та хугацаа алдалгүй уг шинж тэмдэг илэрсэн бол эмчид үзүүлээрэй гэж зөвлөх байна.

8Толгой эргэх

Хэрвээ толгой тань эргээд, маш их ядарч байгаа юм шиг мэдрэмж төрвөл энэ нь ядаргаа гэхээсээ илүүтэй ходоод, гэдэс хямарч, ходоодны шархтай болсон байхыг үгүйсгэхгүй юм.

9Гэнэт жин хасах

Гэнэт их хэмжээгээр жин хасаад эхэлбэл яаралтай эмчид хандаарай. Жин хасах болсны гол шалтгаан нь ходоодны хүчил их хэмжээгээр ялгарч, ходоодыг өвчлүүлснээр хоол идэх дуршлыг бууруулдаг байна.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!