x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Шүдний ОО-г сонгохдоо үүнийг хараарай Шүдний Эмч зөвлөж байна, яагаад гэвэл…

Шүдний ОО-г сонгохдоо үүнийг хараарай Шүдний Эмч зөвлөж байна, яагаад гэвэл…

Телевиз болон сошиалаар ооны тухай олон төрлийн сурталчилгаа явдаг. Мөн дэлгүүр, супермаркетуудаар ороход толгой эргэм олон оо байдаг. Алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаад л авчихдаг. Харин одоо та энэхүү мэдээллийг уншсанаар шүдний оогоо зөв сонгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн чухал нь ppm гэх нэгж байдаг. Градус, кг, литр гэдэг шиг энэ нь оог хэмжих хэмжүүр гэж ойлгож болно. Том хүнд хамгийн тохиромжтой хэмжээ бол 1500ppm байдаг. Мөн фтор агуулсан байх нь хамгийн чухал юм. Ийм хэмжээ нь шүдний цоорлыг 30%-иар бууруулдаг.

Харин одоогийн байдлаар Монголд өргөн хэрэглэгддэг Байгалийн гаралтай оонууд нь 900ppm байдаг. Энэ нь таны шүдийг цоорлоос хамгаалахад хангалтгүй хэмжээ юм. Харин цооролд өртөх өндөр эрсдэлтэй хүмүүст 2000-2500ppm оог хэрэглэхийг зөвлөдөг.

Харин хүүхдийн хувьд 500ppm-ээс хэтрэхгүй байх нь тохиромжтой. Хүүхэд оогоо бага хэмжээгээр залгиж байдаг учраас өндөр тунтай оо нь ходоодонд сөрөг нөлөөтэй байдаг.

Харин шүдээ угаахдаа 2-3 минут зарцуулах ёстой байдаг бөгөөд нэг хэсэгт дунджаар 10-15 сек угаах ёстой.

Монгол улсад маань шүдний өвчлөлгүй хүүхэд, хөгшид ховордож байгааг нуух юун. Тиймээс оогоо зөв сонгож, шүдээ тогтмол зөв угаах нь маш чухал юм. Ийм хялбар ажлын залхуурлаас болж маш олон өвчин үүсдэг. Бүх хоол хүнсээ зөвхөн амаараа иддэг тул энэ хэсэг хамгийн цэвэр байх ёстой.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!