Жүжигчин Анхням кино урлагтаа ЭРГЭН ИРЛЭЭ. Түүний ҮЗЭСГЭЛЭНТ ЗУРГУУДААС…

Тайван дөлгөөн харц, авьяаслаг жүжиглэлтээрээ олны анхаарлыг татах жүжигчин бүсгүй бол Р.Анхням билээ.

Түүний гадаад гоо сайхан яахын аргагүй харц булаам бөгөөд өөрийн гэсэн содон, сонирхолтой имижийг бүрдүүлсэн нэгэн билээ. Монгол үндэсний хувцасны хэв маягийг өөрт тааламжтайгаар загварчлан өмсөх нь түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.

Авьяаслаг жүжигчин бүсгүй маань өөрийн хувийн амьдралдаа илүүтэй анхаарч кино урлагаас түр завсарлага аваад байсан бөгөөд энэ оны төгсгөлд “Дасгалжуулагч” уран сайхны киногоор дахин гарч ирлээ.

Уг кинонд дүр бүтээсэнээр Анхням гэх бүсгүйгийн хувь хүндээ шинээр нээсэн зүйл гэвэл ийн өгүүлжээ.

Ер нь ямар ч кино уран бүтээлийн зохиол дээр ажилласан байлаа ч жүжигчин хүн шинэ ухаарлыг авч үлддэг. Би “Дасгалжуулагч” уран сайхны кино дээр ажиллаад, хүүхдүүдээ маш их эрхлүүлдэг юм байна даа гэж бодсон. Бие дааж шийдвэр гаргах, хөлөө олж амьдрах явцад нь тус биш ус болдог ч байж магадгүй хэмээн бодож үзлээ. Энэ кинонд дүр бүтээсэнээр үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд маань том өөрчлөлт орсон гэж бодож байна.

Жүжигчин Р.Анхням

Авьяаслаг жүжигчин бүсгүй Р.Анхнямдаа ажил амьдралын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *