Загварын ХАТАН ХААН Пүүжээ ИЙНХҮҮ ЭРГЭН ИРЛЭЭ. Түүний ЗУРГУУДААС…

Монголын загварын салбарын топ хатагтай болох Пүрэвсүрэнгийн гоо үзэсгэлэн, авьяас чадварыг хэн бүхэн мэднэ буй бизээ.

Тэрээр 20 гаруй жил загварын салбарт тэргүүн эгнээнд ажиллаж буй бөгөөд багахан хугацаанд завсарлага авч хувийн амьдралдаа анхаарлаа хандуулсан юм.

Өдгөө 4 сайхан үрсийн ээж тэрээр ямар гайхалтай ээж вэ гэдгээ үргэлж батлан харуулдаг юм. Учир нь өөрийн цахим хуудаснаа сайн гэрийн эзэгтэй, халамжит хань, мундаг ээж гэдгээ үйлдлээрээ илэрхийлдэг юм.

Бага насны 3 хүүхэдтэй топ модель бүсгүй маань загварын салбартаа эргэн ирж тун удахгүй зохион байгуулагдах загварын шоуны нүүр царайгаар ажилласан байна.

Уг загварын шоу бол монголдоо шилдэгт тооцогдох загвар зохион бүтээгч, дизайнер Д.Отгонжаргалын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг гайхалтай нэгэн шоу юм.

Ийм сайхан харц булаам зүйлсийг амилуулж буй салбар салбарын мундаг бүсгүйчүүддээ ажил, амьдралын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *