НАРА: Бид хөлөө ЖИЙЛЦЭХ тавилантай юм биш үү?

Манай нийгэм дэх хамгийн хүчтэй дуу хоолойгоо илэрхийлэх бүсгүйчүүд ихэд цөөхөн билээ. Тэд бол яахын аргагүй дуучин Нара, докторант Б.Цэцэг нар юм.

Манай Улаанбаатар хотын үүсэл хөгжил болоод хот төлөвлөлтийн концепц ихэд сонирхолтой төлөвлөгдсөн бөгөөд анх 1952 онд Орос ах нарын хот төлөвлөлтийн ухаанаар ийн хөгжсөн гэдэг.

Тэрхүү 1952 онд батлагдсан хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөө нь үеийн үед өргөжин тэлж, өдгөө монголын хот төлөвлөлтийн салбарт мэргэжлийн бус дарга нар томилогдсоноор, хот байгуулалтын төлөвлөгөөнөөс гажиж өнөөгийн хот бий болсон гэдэг. Уг байдлыг багахан ч болтугай засах үүднээс Б.Цэцэг бүсгүй “Сэлбэ голын дагасан хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний ажлыг удирдан зохион байгуулж төсөл бичиж буй ажээ.

Энэ ажил нь хэрэгжилтийн өмнөх шат болох удирдан зохион байгуулах, зураг төслийн ажлын шатдаа явагдаж буй бөгөөд сошиал орчинд багагүй шуугиан дэгдээгээд буй юм.

Энэ тал дээр Нара бүсгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлснээр хамгийн оновчтой маягаар эцсийн үр дүнг ийн тайлбарлажээ.

Б.Цэцэн маань Сэлбэ Голыг супер гоч болгоно гээл дээр үеэс яриад л төсөл бичиж байгаа гээд яваад л байдаг байсан юм. Ажил болгож олонд ил болж байгаа нь одоо цаг гэхээс дээр үеэс л яриад л ажиллаж байгаа гээд явдаг байсан төслөө эхлэх цэг дээр иртэл сошиал орчиноор бөөн хэл ам…

Голын эрэг дагуу оршин суугчдын амьдралын чанар 240 хувь дээшилнэ гэхэд  инээлдэцгээгээд байгаад би бүр их гайхаж орхиж байгаа. Амьжиргааны түвшин дээшилнэ гэсэн бишдээ амьдралын чанар дээшлэлгүй яадаг юм…

Наад зах нь голын эрэг дагуу цэвэрхэн болоход харах төдийд сэтгэл ханамж тааламжтай болно шүү дээ. Улмаар орчин тойрны эрүүл ахуй, ариун цэвэр байдал чинь тэр чигээрээ амьдралын чанарт өгөөж өгөх нь ойлгомжтой. Дээр нь нялх нойтон хүүхэдтэй ээж аавуудад ногоон байгууламж хэрэгтэй шүү дээ.

Тэр Сэлбэ голын төсөлд би ч гэсэн эх хүн эмэгтэй хүнийхээ зүгээс Б.Цэцэгийгээ дэмжээд төслийнх нь нэгээхэн хэсэгт ээжүүдийн оролцоог бий болгоод явмаар санагдлаа. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *