УИХ-н гишүүн Ч.Ундрам “охиндоо хандан” ингэж бичиж байжээ!!!- гэвч….

Жагсаалын асуудалтай зэрэгцсэн хамгийн том сенсаци бол Наранцацралт Ундрам нарын асуудал. Тэдний хувийн асуудал үргэлжилсээр байгаа юм.

Нөхрийн сүүлд дэлгэсэн бичлэг олныг бухимдуулсан юм. Гэвч үүнийг эхийн хайранд ийм юм байх хэмээн үзэх хэсэг хүмүүс цөөнгүй. Түүний охин Орчлон сургуульд суралцдаг 14 настай. Ундрам гишүүн 1 сарын өмнө охиндоо хандан:

Өнөөдөр ээж болж энэ хорвоод хариу нэхэхгүй хайр гэж юу байдгийг мэдэрсэн өдөр минь. 14 жилийн өмнө Япон улсад докторант байхдаа охиноо эмээ, өвөө, аавтай нь хамт өлгийдөн авч байжээ.

Охин үрдээ ертөнцийн сайны дээдийг ерөөж зоргоороо сайхан амьдарч, сайн хүмүүсээр хүрээлүүлж, эрүүл энх, энх тунх байхыг хүсч сүүн цацлаа өргөе

“Ээжээ та ямар ажил хийдэг болоод зарим хүмүүс таныг элдэвээр хэлж дайрч чичилдэг юм бэ? Та дандаа л бидний төлөө, бусдын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн” гэж асууж байсан охиндоо ажлын байраа танилцууллаа.

Багш, анги хамт олныхоо дэргэд ээжээрээ бахархсан харцыг нь хараад баярлах, уйлахын зэрэгцээ л байлаа. Бидний үр хүүхэд хариуцлагатай ажил эрхлэх тэр үед нийгэм илүү ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн байх болтугай. Охиндоо хязгааргүй их хайртай шүү ээж нь хэмээн бичжээ.