Казахстаны эрдэмтэд олон дахин хэрэглэж болдог ариун цэврийн цаасыг бүтээсэн аж. Ингэснээр тухайн гэр бүл төсвөө хэмнэж, ойн модыг огтлохоос аврах боломжтой юм. Ариун цэврийн салбарт бүтээгдсэн шинэ зүйлийн талаар Казахстаны Лалын шашинтнуудын холбоо мэдэгдэв.
Шинэ үеийн олон удаа хэрэглэгдэх ариун цэврийн цаасны бүтцэд тусгай материал багтсан бөгөөд хэдэн ч удаа хэрэглэх боломжтой. Ариун цэврийн цаасыг ердийн угаалгын машин руу хийж угаагаад хэдэн хормын дараа дахин хэрэглэх боломжтой гэнэ шүү. Шинэ нано технологийг ашиглаж бүтээсэн аж.