Эхнэр нь Иргэн Ган-Очирын “үнэн төрхийг” гамгүй илчиллээ!!!!

Иргэн Ган-Очирын эхнэр хүмүүсийг гайхам мэдэгдэл хийжээ:

Иргэн Ган-Очирын эхнэр дараах мэдээллийг өгчээ.“Ган-Очир эхлээд монголоос гарч явсан шдээ. Тэгэхдээ явган гарлаа гээд байсан.

Тэр үед хилийн хориг байгаагүй ээ. Ерөнхийдөө анх уучихсан үедээ лайв хийснийхээ дараа мэдэгдэл гарч байсан шүү дээ.Хилийн хориг байгаагүй ээ.

Монголоос гарч явсан. Казакстанд бас сайхан сэтгэлтэй хүмүүс тусласан. Бид гурав араас нь ирсэн. Яагаад Монголоос гарсан бэ гэвэл тэр хүний айл шаtаасан хэрэг байгаа.

Хүмүүс мэдэж байгаа даа. Яагаад тэгсэн юм бэ гээд. Бид хоёр чинь бөөн асуудалтай болоод би ФБ-ээр яваад хамаатан садан нутаг орныхон маань мэдэж байгаа.

Түүнээс болоод Ган-Очирын тэр хэрэг нь дуусаагүй.Тэр хэрэг нь шалгагдаад хүн хоморголж үгүй хийх гэж байсан гэдэг зүйл заалттай шалгаж байсан ба түүнээсээ л зугтаж Монголоос гарч явсан.

Түүнээс бус хавчиж мавчаад байсан зүйл байхгүй.Анх энэ хүн яаж хар машины юугаар гарсан юм гээд хүмүүс мэдэж байгаа. Хар машины хэрэг гарч байхад нь та нар гүүглээс үзээрэй. Улстөрийн талаар юм хэлмээргүй байна.

Хүүхдийг х0рдулсан гэж яриад байгаа. Үгүй ээ. Миний хүүхэд чихэрлэг юм идэхээр экзим гардаг.Түүнээс болоод хүүхэд маань х0рдчuхлоо гээд хүмүүсээс хандив тусламж гуйсан.

Тэрний дараа аавыгаа х0рдулж өөд болсон гэж яриад байсан чинь худлаа шүү. Ерөөсөө аавтайгаа холбогддоггүй байсан. Би аавыг нь мэдээчгүй байсан. Хүүхэд төрүүлчихээд анх удаа мэдэж байлаа.

Энэ хүнтэй сууснаасаа хойш би ганц удаа л аавыг нь харж байсан. Тэрнээс хойш аавтайгаа холбоогүй байж байгаад өөд болсных нь дараа тийм зүйл яриад яваад байсан.

Яагаад гэсэн чинь энэ хүн зүгээр л өөртөө ашигласан.Тэр хүн зүгээр л өвчнөөр өөд болсон. Элэгний хортхавдартай байж байгаад хагалгаанд ороод бие нь муу байж байгаад сүүлдээ маш хэцүүхэн байдалтай байж байгаад өөд болсон.Тэрэн дээр нь миний аавыг ингэсэн гээд яриад байсан.

Дугуй хагарсан гэдэг асуудал. Угаасаа Дундговь яваад чулуун дээр харайлгаад тийм болчихсон юм. Үр хүүхдээрээ, өөд болсон эцгээрээ шоу хийх нь яг хажууд нь байгаа хүний хувьд надад аймар хэцүү байсан.

Чи ахиж худлаа хэлээд яах юм бэ үүнийг зогсоо, хандив тусламжаа боль оо ядарсан ард түмнээс 5-10 мянган төгрөг аваад ингээд амьдраад байна шүү дээ. Үүнийг нь хэлэхээр чамд хамаагүй П минь гээд гар хүрдэг.

Монголд ойр дотно байсан хүмүүс зан авирыг нь угаасаа мэднэ. Би энэ хүнтэй суугаад 10 жил болж байна.

Монголд бол яахав гар хүрээд болоод байдаг юм байж бодсон. Энд ирээд 4 сар болоход 4 удаа гар хүрсэн. Хүүхэддээ хүртэл гар хүрсэн. Нөх няц болсон.

Энд шалгагдаж байгаа.Эхнэртээ гар хүрээд, хүүхэддээ гар хүрсэн. Үүнээсээ болж шалгагдсан болохоос улс төрийн ямар ч асуудал байхгүй. Гэр бүлийн л асуудал. Өөрийгөө засч чадаагүй хүн улс орон ард түмэн гээд яваад байсан шүү дээ.Энэ бол худлаа.

Сумъяабазарын нэг гэрээ байгаа байх. Тэр бол угаасаа нүүрсний асуудлыг ард түмэн мэдэж байгаа. Тэр нь бол үнэн. Бусад юм бол за даа та нар өөрсдөө гүүглээр үзчихэж болно.Би хүний нутагт хоёр хүүхэдтэйгээ 100 төгрөг ч үгүй сууж байна.

Би нээрээ мөнгө авсан бол ингээд ярих ч үгүй алга болмоор байна. Би хэнээс яагаад мөнгө авна гэж? Би зүгээр л хоёр хүүхдийнхээ нүдэнд амьд сэрүүн харагдаж баймаар байна.

Яагаад нөхрөө бариад өгчихсөн юм гээд байгаа хүмүүст хэлэхэд намайг өөд болчихвол та нар хоёр хүүхдэд маань ээжийг нь босгоод өгч чадах юм уу? Мөнгө авсан юм уу гээд байгаа хүмүүст хэлэхэд?” хэмээн ярьжээ.