x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Заяа Билгээ дэлгүүрийн түүх, түүний Охид- гайхалтай…

Заяа Билгээ дэлгүүрийн түүх, түүний Охид- гайхалтай…

Гоо сайхны дэлгүүрийн дунд Заяа Билгээ дэлгүүр шиг их худалдан авагчтай газар үгүй билээ. Анх фейсбүүк нэр нь Заяа Билгээ байсан бөгөөд нэрээ солилгүй энэ чигээрээ нэрд гарсан юм. Заяа нь эмэгтэй захирал Билгээ эрэгтэй захирал, мөн тэд гэр бүл билээ.

Анх гэрээрээ солонгос гоо сайхны бүтээгдэхүүн зарж эхэлсэн юм. Мэдээж гэрээрээ хүнд байнга юм худалдаалах хэцүү тул максмолл дэлгүүрийн нэг давхарт бараандаа зохицсон лангуу ажиллуулж байсан. Тухайн үедээ фейсбүүк ч эрчийг авч байсан болохоор байнга бичлэг лайв хийдэг байсан. Ингэж байгаад алдарт нүүр будагч Беллатай хамтарч ажиллан олон хүнд хүрч чадсан.

Монголд тухайн брендийн албан ёсны дэлгүүрүүд зөндөө байсан ч гэсэн Заяа Билгээ дэлгүүрээс хүмүүс авдаг байсан учир нь тэрээр хамаагүй хямд үнээр зардаг байсан юм. Ингээд тэрээр салбаруудаа өргөжүүлж томоохон маркетинг эхлүүлсэн нь тэдний заяа билгээ багийн охид байсан. Монгол дотроо хамгийн их дагагчидтай тэдгээр бүсгүйчүүд маркетингийг хийх шиг болсон.

Одоо дэлгүүр нь хаа сайгүй салбартай зарим брендүүдийн дэлгүүрүүдийг өөртөө нэгтгэсэн хүчирхэг компани болж чадсан юм.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!