Монголын залуу чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтаад байгаа “Х-түц” хамтлагийн жүжигчин У.Минжин 2022 оны 8 сард хуримаа хийсэн.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002399-1024x569.jpg)
Минжингийн хувьд ээж болоод удаагүй байгаа бөгөөд “Ихэр тавилан” кинонд Байгаль хэмээх бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002401-1024x1024.jpg)
Мөн тэрээр чадварлаг жүжигчнээс гадна чадварлаг дуучин гэдгийг нь мэдэх билээ. Тэрээр “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцсон юм.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002403-1024x681.jpg)
Үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжин урлагт анх танигдахдаа хошин урлагийн жүжигчин гэдгээрээ онцгойрч байсан.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002409-822x1024.jpg)
The voice of Mongolia шоунд оролцож муугүй дуулдаг гэдгээ харуулж явсан тэрбээр “Нийслэл хүүхэн” цувралд тоглохоосоо өмнө Х-Түц хамтлагийн залуу гишүүн гэгддэг байв.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002411-825x1024.jpg)
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002413-732x1024.jpg)
Сошиалыг идэвхтэй ашигладаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хэсэг хямарсан, одоо зүгээр ээ” гэж онцлон хурим болон нөхөртэйгөө авхуулсан бүх зургаа устгажээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002420-1024x1024.jpg)
Орчинд зургаа устгаж бие биенээ дагахаа болих нь салалтын илэрхийлэл болсон билээ.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002395-589x1024.jpg)
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2023/01/1000002397-626x1024.jpg)