x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Бидний сайн мэдэх Монголжсон ХЯТАДЫН ЁС

Бидний сайн мэдэх Монголжсон ХЯТАДЫН ЁС

” Ханш нээнэ. Нутагтаа очоод аав, ээжийнхээ газрыг эргэх бодолтой” хэмээн найз маань өгүүлэв. -Эртний монголын заншил шүү дээ гэж хэлэх нь надад хандан “чи ч бас яв гэж” сануулах мэт. Ханш нээх гэдэг нь үнэндээ монгол заншил биш билээ. Хавар болгон хятадад аргын тооллын 4 сарын 5-6 өдөр Чин Мин (清明节) баяр тэмдэглэнэ.

Хятадын нэвтэрхий тольд “Чин мин (тод саруул) баярын эхний хоёр өдөр (аргын 4 дүгээр сарын 4-5) бол ханш нээнэ” гэжээ. Хятад хэлний “Үгсийн далай” толь бичигт энэ ёслолын тухай дэлгэрэнгүй тайлбарлан “Хятадын Жин улсын үед (265-420 он) Жин Вэн гүн хаан (晉文公) үнэнч албат болох Жэ Жи Түй (介子推) гэдэг шударга түшмэлийнхээ дурсгалыг хүндэтгэн хан ши хэмээх ёслол хийлгэх лүндэн буулгасан түүхтэй” хэмээн бичжээ. Жин Вэн хаан болохоосоо өмнө 20 орчим жил дүрвэн явжээ.

Тийнхүү явахад нь Жэ Жи Түй хамгийн үнэнч албат нь байсан гэдэг. Гуяныхаа махнаас огтлон авч хоол хийж өгөөд эзнээ өлсөж үхэх аюулаас аварч байсан тухай домог мөн энэ Жэ Жи Түйд хамаарна. Жин Вэн хаан болоход Жэ Жи Түй ээжийнхээ хамт аглаг ойд амьдрахаар оджээ. Нэг өдөр хаан шударга түшмэлээ санаад “хүрэлцэн ир” хэмээн хэл хүргүүлсэн боловч ирсэнгүй. Хаан ойг самнаж ядаад цэргүүддээ түймэр тавихыг тушаасан гэдэг. Харамсалтай нь Жэ Жи Түй тэр түймэрт өртөн амь эрсдсэн байна. Жин вэн гүн харамсан гашуудаж үнэч түшмэлийнхээ дурсгалд зориулан хан ши (寒食節) ёслол үйлдэж байх тушаал буулгажээ. Хан ши гэдгийг монголчилбол хүйтэн хоол гэсэн утгатай.

Хан ши-гийн өдрүүдэд гал түлж болохгүй дан хүйтэн хоол иддэг журамтай. Мөн өөд болсон хүмүүсийнхээ булш шарилийг эргэж цэвэрлэн, тахил өргөдөг аж. 732 онд Тан улсын хаан Шуан Зон хан ши ёслолыг хан үндэстний албан ёсны баяр болгов. 2008 онд БНХАУ бүх нийтийн үндэстний баяр, амралтын өдөр болгон тунхаглажээ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!