Ким Кардашиан тээгч эхээр төрүүлсэн хүүгээ танилцуулжээ

Ким Кардашиан тээгч эхээр төрүүлсэн хүүгээ танилцуулжээ

Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн сарын 10-нд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр хүүгээ тээгч эхээр төрүүлсэн бөгөөд Псалм хэмээн нэрийджээ.

Харин саяхан Ким Псалм хүүгийнхээ зургийг олон нийтэд анх удаа харуулсан байна. Ким Кардашианы эхний хоёр жирэмслэлт маш хүндрэлтэй байсан тул эмч дахин төрөхийг хориглосон учраас ийнхүү сүүлийн хоёр хүүхдээ тээгч эхээр төрүүлж, Ким Канье нар хоёр хүү, хоёр охины эцэг эх болцгоосон юм. Өдгөө 38 настай Ким өөрийнхөө компанид хүүгийнхээ нэрээр барааны тэмдэг аваад амжжээ.

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!